БЗД-ийн 13, 14-р хороонд гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцож байна.

2015-02-06

Бид Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг багасгах, ирээдүй хойч үедээ амьдралын аюулгүй орчин бий болгож өгөх нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийслэлийн гэр хорооллыг орчин үеийн шийдэлтэй орон сууц, худалдаа, нийгэм, ахуйн үйлчилгээний цогцолбор хотхон болгон өөрчлөн байгуулах ажлын хүрээнд БЗД-ийн 13, 14-р хорооны 5960 айл өрхийг орон сууцаар хангах ажилд оролцож байна.

Энэ ажил нь зөвхөн барилга барихаар хязгаарлагдахгүй, газар чөлөөлөх, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинэ сууцанд орох хүртэл нь орон байраар хангах, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, авто зам, талбай, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг шинээр байгуулах гэх зэрэг их хэмжээний хөрөнгө, хүч шаардсан томоохон бүтээн байгуулалт болох тул бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, оновчтой ашиглахыг гол зорилгоо болгож байна.