БЗД-ийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл

2014-09-04

Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХКомпани НИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу БЗД-ийн XIII, XIV хорооны А, Г, Д, Ё блокын нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/539, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/497 тоот захирамжын дагуу төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төслийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ger.burd.mn вэб сайтыг ажиллуулж байна.

Бид 2014 онд А блокын нутаг дэвсгэрт ил болон далд байсан инженерийн хуучин шугам сүлжээг шилжүүлж, 140 гаруй айл өрхийг нүүлгэн, нийт 7,5 га газрыг бүрэн чөлөөлж, барилгын түр хашаа барин, барилгын ажилд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгээд байна.