Бүрд Констракшны ГХДТ ХХК


"Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт" ХХК нь НИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа"-ны журмын дагуу БЗД-ийн XIII, XIV хорооны А, Г, Д, Ё блокын нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/539, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/497 тоот захирамжын дагуу төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тус дүүргийн XIII, XIV хорооны А, Г, Д, Ё блокын нутаг дэвсгэрт нийт 1000 орчим айл өрхийн 4100 хүн ам оршин суудаг.

2014-2020 онд "Гэр хорооллын дахин төлөвлөлт" төслийн хүрээнд А, Г, Д, Ё блокын 35 га нутаг дэвсгэрт цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд багадаа 3000 ажлын байр шинээр бий болгоно.

Манай хорооллын бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто машины түгжрэл, агаарын болон хөрсний бохирдлыг багасгаж улс орны нийгэм эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна тус хорооллын оршин суугчдын тав тух аюулгүй байдлыг бүрэн хангасан дэлхийн жишигт нийцсэн цогцолбор хороолол болох юм.

Тус хороолол нь барилгын инженерийн болон архитектур төлөвлөлтийн төгс шийдэл бүхий зохион байгуулалттай бөгөөд барилга хоорондын зай 80 метр ба нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж нь хорооллын нийт талбайн 78,5% байна.

Манай хороолол нь 9000 орчим өрхтэй 1-2 давхартаа худалдаа үйлчилгээний талбайтай 26 давхар орон сууцны барилга, мөн айл бүрт хүрэлцээтэй авто машины ил болон дулаан зогсоол, нэг ээлжиндээ 2800 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль, 280 хүүхдийн багтаамжтай 3 цэцэрлэг, спортын олон төрлийг багтаасан спорт цогцолборын барилга, худалдаа үйлчилгээ, оффисын барилга бүхий дэлхийн жишигт нийцсэн орон сууцны цогцолбор хорооллыг болох юм.


Хаяг: Moнгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж 45/8,
Бүрд Холдинг ХХК-ийн байр 7-р давхар,
Утас:
976-70155555
Факс:
976-70105007
Цахим хаяг: ger.burd.mn

Брошур татах


Мэдээ мэдээлэл