​Бүрд констракшн ХХК


"Бүрд констракшн" ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд цутгамал болон төмөр бетон арагт бүтээцэн барилга барих, хатуу хучилттай болон хайрган хучилттай хучилтгүй зам барих, засварлах, цахилгаан шугам сүлжээний дотор гадна угсралт, халаалт, усан хангамж, салхивч, шугам сүлжээний дотор гадна угсралт, зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй ба барилга, замын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.
Өөрийн компанийн охин компани болох "Бүрд дэд бүтэц" ХХК-ийг 2014 онд үүсгэн байгуулсан бөгөөд Авто замын тусгай зөвшөөрөлтэйгээр уг салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай компани нь барилгын инженер техникийн ажилтан, мэргэжлийн боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, машин механизмаар бүрэн хангагдсан. Цаашид орчин үеийн шинэ технологид тулгуурлан хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга байгууламжийг барьж ашиглалтад өгөх, зах зээл дээр өөрийн онцлогтой бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон, салбартаа тэргүүлэгч байр суурьтай компани болох зорилт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • ЗТБХБЯ-ны барилга угсралтын тусгай зөвшөөрөл БУ17-371/14

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.4 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил /1-16 давхар хүртэл Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.3 Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

2.2.4 Дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг, үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил

  • Монгол улсын ЭБЭХЯ-ны тусгай зөвшөөрөл 694/13

03.2.4 0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

03.5.3 0.7-80.0 кгх/см2 даралттай шугам хоолоы, ЦТП-ны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

  • Зам, тээврийн яамны Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл 14/763

3.7.1.1.4 ЗБ-1-4 /15км хүртэл/ Хатуу хучилттай зам барих

3.7.1.2.4 ЗБ-2-4 /15км хүртэл/ Хучилтгүй зам барих

3.7.3.1 ЗМ-1 Зам барилга, засварын материал, хийцийн үйлдвэрлэл

3.7.4.3 ЗЗА-3 Зам, талбайн тохижилтын ажил хийх, тавилан барих засварлах

3.7.4.4 ЗЗА-4 Замын тоноглол, тэмдэг, тэмдэглэгээний ажил

2011 оноос хойш хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй ажлууд:

  • "Ачит эх" уламжлалт эмнэлгийн барилгын угсралт, гадна цахилгаан, цэвэр, бохирын шугамын ажил
  • "Монжапан менежмент" ХХК-ийн оффис, үйлчилгээний барилгын угсралт, гадна цахилгаан, цэвэр, бохирын шугамын ажил
  • УЕПГ-ын ажилчдын 112 айлын орон сууцны барилгын угсралт, гадна цахилгаан, цэвэр, бохирын шугамын ажил
  • БГД, 6-р хороо "UB PALACE"-ийн хойно 48 айлын орон сууцны барилгын угсралт, гадна цахилгаан, цэвэр, бохирын шугамын ажил
  • БЗД, 26-р хороо, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" 2,655 км урт дугуй цана, гүйлтийн зам болон дугуйн зогсоол барих /гэрэлтүүлэгийн хамт/ ажлын зураг төсөл боловсруулах, ажлын ерөнхий гүйцэтгэгч
  • БЗД, 13-р хорооллын "Зүүн сэлбэ"хороололд баригдаж буй 96 айлын орон сууцны барилгын угсралт, гадна цахилгаан, цэвэр, бохирын шугамын ажил
  • УБ хот, Налайх дүүрэг 1-р хороо, Дүүргийн спорт цогцолбор, 700 суудал /Улаанбаатар, Налайх/-ын ажлын ерөнхий гүйцэтгэгч
  • БЗД, 13, 14-р хороо гэр хорооллын дахин төлөвлөлт

Хаяг: Moнгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж 45/8,
Бүрд Холдинг ХХК-ийн байр 7-р давхар,
Утас: 976-70155555
Факс: 976-70105007
Цахим хаяг: construction@burd.mn

Брошур татах


Мэдээ мэдээлэл