Бүрд Пропертиз ХХК


"Бүрд Пропертиз" ХХК нь үл хөдлөх хөрөнгийн салбарт судалгаа, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зураг төсөв, анхдагч болон хоёрдогч зах зээл дээрх борлуулалт, түрээс зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор 2012 онд байгуулагдсан.

Япон, Хятад зэрэг гадаадын хөрөнгө оруулалтын болон барилгын компаниудтай хамтран ажиллаж, барилгын салбарт хөрөнгө оруулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд оффис, орон сууцны зэрэг хэд хэдэн барилгын ерөнхий захиалагчаар амжилттай ажиллаж, ашиглалтанд оруулав. Бид цаашид үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшилтэт технологи ноу хау эзэмшсэн, үндэсний хөрөнгө оруулалтын компани болох зорилт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Газар шинэчлэлт, дахин төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл тооцоо
  • Орон сууц, олон нийтийн барилгын төлөвлөлт, зураг төсөв
  • Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, хөрөнгө оруулалт, борлуулалт, түрээс

  • Хаяг: Moнгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж 45/8,
    Бүрд Холдинг ХХК-ийн байр 7-р давхар,
    Утас:
    976-70000055, 70005500
    Факс: 976-70105007
    Цахим хаяг: properties@burd.mn

    Брошур татах


    Мэдээ мэдээлэл