Ерөнхий захирлын мэндчилгээ

Манай компанийн вебсайтад зочилж байгаа эрхэм зочин танд баярласнаа илэрхийлье.

Үйлчлүүлэгчид, худалдан авагчдынхаа сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, аль болох олон ажлын байрыг бий болгож, ажиллагсадынхаа амьдралын чанар, нийгмийн байр суурийг дээшлүүлэх нь Бүрд группийн эрхэм зорилго.

Түүнчлэн хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар шударгаар өрсөлдөх зарчмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө манай хамт олон санаа зорилго нэгтэй ажилладаг юм.

Энэ бүхний үр дүнд өнгөрсөн 10 жилд бид арвин туршлага хуримтлуулж, чамлахааргүй амжилт, үр дүнд хүрч чадсан билээ.

Ойрын ирээдүйд бид үл хөдлөх хөрөнгө, барилга, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлалын салбарт, цаашдаа хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа төвлөрүүлэн, эдгээр салбар бүрт ард түмэндээ хамгийн хэрэгцээтэй зүйлийг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно. Бидэнтэй хамтран ажиллахаар ирсэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй байх болно.


Хүндэтгэсэн,
Ш.БАТЦЭНГЭЛ
Ерөнхий Захирал

Брошур татах


Мэдээ мэдээлэл