Монгол Трэйвэл Эйжэнси ХХК


“Монгол Трэйвэл Эйжэнси" ХХК нь 2005 оноос эхлэн аялал жуулчлалын үйл ажиллагаагаа явуулж буй, Монголын Аялал Жуулчлалын Холбооны гишүүн байгууллага юм.

Энэ хугацаанд өссөн дүнгээр нийт 4700 гаруй гадаадын жуулчдыг хүлээн авч Монгол орныхоо унаган байгаль, их түүх, ард түмнийхээ ёс заншилтай танилцуулснаараа манай хамт олон бахархдаг.

"Монгол Трэйвэл Эйжэнси" ХХК нь 2009 онд өөрийн www.steppesjourney.com веб сайтыг Япон, Англи хэл дээр нээж түүгээрээ дамжуулан аяллын бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Өнөөдөр бид Япон, Норвеги, Дани, Итали, АНУ, Герман, зэрэг 31 улсаас жуулчид хүлээн авч, аялуулж байгаагийн дотор Монголд ирж буй нийт Япон жуулчдын 10 % манай компаниар үйлчлүүлж байгаа юм .

Монгол орны эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр гадаадад аялах монгол аялагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг харгалзан бид монгол жуулчдад зориулсан гадаад аяллуудыг санал болгож эхлүүлээд байна.


Хаяг: Moнгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 2-р хороо, Сөүлийн гудамж 45/8,
Бүрд Холдинг ХХК-ийн байр 7-р давхар,
Утас:
976-70115005
Факс:
976-70112552
Цахим хаяг: mta@burd.mn

Брошур татах


Мэдээ мэдээлэл