Нийгмийн Хариуцлагын Бодлого

"Бүрд Групп" нь зам, барилга, газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Бүрд констракшн" ХХК, "Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт" ХХК, "Бүрд Пропертиз" ХХК, "Бүрд Трейд энд Девелопмент" ХХК, "Монгол Трэйвел Эйженси" ХХК, "Бүрд Фүүдс" ХХК зэрэг компаниудыг эгнээндээ нэгтгэдэг бизнесийн байгууллага юм.

Бүрд группийн ууган компани болох "Монгол Трэйвел Эйженси" ХХК нь 2003 онд анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 2000 гаруй гадаадын жуулчдыг хүлээн авч, Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт түүх, соёлтой танилцуулж, аялал жуулчлалын салбарт өөрийн байр сууриа эзэлж чадсан.
"Бүрд констракшн" ХХК БГД-т өөрийн оффисс, үйлчилгээний 9 давхар, эмнэлгийн болон орон сууцны зориулалттай 6 давхар, ЧД-т прокурорын ажиллагсадын 16 давхар, 112 айлын орон сууц, ХУД-т Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх дугуйн зам зэрэг барилгуудыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд одоо БЗД-т 12 давхар 96 айлын, БГД-т 12 давхар 90 айлын орон сууц , Налайх дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байна.
"Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт" ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг орон сууцаар хангах зорилгоор Нийслэлийн ИТХ, ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Гэр хорооллын дахин төлөвлөлт" төслийн хүрээнд БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 35 га газрыг эзэлж буй гэр хороолыг барилгажуулж, орчин үеийн төлөвлөлттэй, орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний иж бүрэн цогцолбор төв - "Эверест" хорооллыг барьж байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
"Бүрд петролиум" ХХК нь шатах тослох материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж ирсэн туршлагадаа тулгуурлан, 2011 оноос газрын тосны бүтээгдэхүүн импортлон, борлуулах үйл ажиллагаа явуулж байна.
Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлын захиалга хийж, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг "Бүрд Пропертиз" ХХК, хэрэгцээт гадаад, дотоод материал түүхий эдийн хангамжийн асуудлыг "Бүрд Трейд энд Девелопмент" ХХК тус тус хариуцан ажилладаг юм.



Мэдээ мэдээлэл