Сонгон шалгаруулалт

Бүрд групп нь шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.
Боловсон хүчнийг сонгон шалгаруулахад тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.

Ажилтан сонгон шалгаруулах явц нь дараах үе шатаар явагддаг

I
үе шат
Анкет бөглөх
/Та вебсайтнаас онлайн анкет эвсэл Бүрд Холдинг ХХК-ийн байран дээр ирж бөглөнө/
II
үе шат
Эхний шатны ярилцлага
/Хүний нөөцийн алба ярилцлага хийна/
III
үе шат
Ур чадварын шалгалт
/Ерөнхий болон мэргэжлийн шалгалтыг авна/
IV
үе шат
Хоёр дахь шатны ярилцлага
/Харьяалагдах удирдах түвшний албан тушаалтан ярилцлага хийнэ/
V
үе шат
Эцсийн шийдвэр гаргах
/Хоёр дахь шатны ярилцлага хийсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор таныг тэнцсэн эсэх шийдвэрийг утсаар мэдэгднэ/


Мэдээ мэдээлэл