Танилцуулга

“Бүрд групп" нь анх 2005 онд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж, бизнесийн гараагаа эхэлж байсан.

Өнөөдөр тус компани нь бизнесийн олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг охин компаниудыг эгнээндээ нэгтгэсэн групп компани болон өргөжин ажиллаж байна.

Бүрд группийн хамт олон бид барилга, дэд бүтцийн угсралт, менежмент, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, борлуулалт, аялал жуулчлал, гадаад дотоод худалдаа, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, нийтийн хоолны салбарт голлон үйл ажиллагаа явуулж байна.

Бид Улаанбаатар хотод цөөнгүй барилга байгууламжийг барьж, ашиглалтанд оруулан, олон мянган гадаадын жуулчдад монгол орныхоо унаган байгаль, ард түмнийхээ соёл, уламжлалтай танилцах боломж олгон, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

Цаашдаа бид барилга, барилгын материалын үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол, хүнс, хөдөө аж ахуй зэрэг үндсэн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ард түмэндээ хамгийн хэрэгцээтэй, чанартай, хямд өртөгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч байж, аль болох олон ажлын байр бий болгох замаар улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах зорилготой байна.

Брошур татах


Мэдээ мэдээлэл