Нийгмийн хариуцлага

Бид шударгаар өрсөлдөх зарчмаар, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанарын шаардлага хангасан, Монголын ард түмэнд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлсийг хийж бүтээх замаар, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор " Бүрд групп"-ийг үүсгэн байгуулсан.

Бид аль болох олон ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшинг бууруулахад дэм болохыг зорьж ажиллана.

Ажиллагсадынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлж, хэн үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж байгаад илүү цалин хөлс авах, хөгжин дэвших, тэдний нийгмийн асуудлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, улмаар нийгмийн байр суурийг дээшлүүлэхийг эрмэлзэнэ.

Төрийн байгууллага, ажилтнууд, бизнесийн түншүүд, иргэдтэй харилцахдаа бид авилга өгөхгүй, авахгүй, авилгаас ангид байх зарчмыг хатуу баримтална.

Нийгмийн харилцаанд оролцохдоо үнэнч байдал, шударга ёс, цэвэр ариун ёс зүй, зөв ёс суртахууныг удирдлага болгож, ажлынхаа үр дүнг үнэн зөв тайлагнаж, хуулийн дагуу улсад татвараа шударгаар төлнө.

Архи, тамхины хэрэглээг хязгаарласан хууль тогтоомжийг чанд мөрдөж, хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах, терроризм зэрэг нийгэмд аюултай үзэгдлээс сэргийлэх, дэлгэрүүлэхгүй байх үйлсэд манай хамт олон нэгдэж ажиллана..



Мэдээ мэдээлэл