Эрхэм зорилго, үнэт зүйлс

ҮНЭТ ЗҮЙЛС

БАРИМТЛАХ ЗАРЧИМ /PRINCIPLES/

МЭРГЭШСЭН /MASTERY/

Хийж буй ажилдаа мэргэшсэн байж, мэргэжлийн өндөр
ур чадвартай болохын төлөө өөрийгөө байнга хөгжүүлдэг байх.

  • Бид өөрт ноогдсон ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхийн тулд байнга өөрийгөө хөгжүүлэхийн төлөө байна.

АЛСЫН ХАРАА /VISIONARY/

Хувиран өөрчлөгдөж буй нийгмийг урьдчилан төсөөлж,
түүнд тохирсон хэтийн зорилтоо тодорхойлж, бодитоор хэрэгжүүлэн ажилладаг байх.

  • Бид өдөр цаг минутаар өөрчлөгдөж буй хүний амьдралын хэв маяг, шинэ эрэлт зэргийг цаг алдалгүй урьдчилан харж түүнд тохирсон дэвшилтэт шинэ технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ажиллана.
  • Бид гарч болох эрсдлийг урьдчилан харж, түүнээс сэргийлэх хурдтай, оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, хэрэгжүүлэх замаар эрсдлийг байж болох хамгийн бага түвшинд барьж ажиллана.

МАНЛАЙЛАЛ /LEADERSHIP/

Ажилтан бүр МАНЛАЙЛАГЧ байх.

  • Бид үйлчлүүлэгч, харилцагчдаа, хамт олноо, мөн өөрийгөө манлайлж, зоригтой/ Courage/, зорилттой / Vision/, шударга ажиллана.

ҮНЭНЧ ШУДРАГА /INTEGRITY/

Хэлсэн, хийсэн үйлдэл бүртээ үнэнч байж аливаа зүйлд ёс суртахуунтай, соёлтой хандаж ажилладаг байх.

  • "Хүний итгэлийг олоход 10 жил зарцуулах үе ч байхад, түүнийг алдахад 10 секунд ч хангалттай" гэсэн үг байдгийг санаж, хэн ч хараагүй, ямар ч дүрэм журамгүй байсан ч аль нь зөв бэ гэдгийг сайтар бодож ,
  • Бид харилцагч үйлчлүүлэгч, хамт олныхоо итгэлийг алдахгүйн тулд үнэнч байдал, шударга ёсыг эрхэмлэнэ.
  • Бид Монгол улсын хууль, журмыг дээдэлнэ.

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ /PASSION/

Хийж буй зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж, эцсийг нь хүртэл шантралгүй тэмцдэг халуун хүсэл тэмүүлэлтэй байх.

  • Бид өөрт оногдсон ажилдаа
  • /ownership/ өөриймсгөөр хандаж, хүнд хэцүү байсан ч үр дүн гартал нь шантрахгүй ажиллана.
  • Бид хийж буй ажилдаа дур сонирхоЛтой, сэтгэл ханамжтай байж, бүхий л анхаарлаа хандуулж ажиллана.

БАГИЙН СЭТГЭЛГЭЭ /TEAM SPIRIT/

Бүгд нэгэн зорилготой нэг зүг рүү харж чаддаг харилцан бие биендээ итгэлцдэг, бие биенээ хүндэлдэг, хөгжүүлдэг нэг гэр бүл шиг нэгдмэл байх.

  • Бид нас хүйс, мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил зэргээрээ бүгд өөр өөр. Эдгээр олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, өдөр тутмын ажилдаа бусдын болон бие биенийхээ дэвшилтэт санал, бодлыг идэвхтэйгээр авч ажиллана.
  • Бид хүний эрхийг дээдэлж, хэнд ч хүндэтгэлтэй хандаж, нас хүйс, шашин шүтлэг, арьсны өнгө, албан тушаалаар ялгаварлан гадуурхах үзэл болон sexual harassment- ийг хатуу цээрлэнэ.

ОРОЛДЛОГО САНААЧЛАГА /CHALLENGE/

Одоо байгаа хайрцагнаасаа гарч шинийг эрэлхийлж, бэрхшээлээс шантралгүй хүчээ сорьж, сорилт бүрийг даван гарснаар өөрийн түвшнийг үе шатаар ахиулж чаддаг байх.

  • Бид одоо хүрсэн түвшиндээ сэтгэл ханах бус, өөртөө улам том зорилт тавьж, түүнийхээ араас байнга тэмүүлж, илүү ихийг сурч мэдэх, хийж бүтээх, хөгжин дэвжихийг зорино.
  • Бид юуг ч бүтээж ЧАДНА гэдэг өнцгөөс боломжийг хайж, яавал чадах вэ? Ямар арга хэрэглэвэл чадах вэ? гэдэг талаас нь бодож, бусдын шинэ дэвшилтэт санаачилга, арга туршлагыг ашиглахын зэрэгцээ өөрийн баригдмал бодолдоо автахгүйгээр , шинэлэгээр сэтгэж, хийж хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.
Брошур татах


Мэдээ мэдээлэл