“ITB BERLIN” аялал жуулчлалын үзэсгэлэн

2015-04-15

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэнд Монгол Улс 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа албан ёсны “Түнш орон”-оор оролцлоо.

1966 оноос эхлэн ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “ITB BERLIN” аялал жуулчлалын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 190 улсын 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчиллаа. Тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхдог аж. Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлсэн юм.

Манай улс ирэх онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан.Статистик тоо баримтаас харахад 2013 онд 417 мянган жуулчин, 2014 онд 392 мянган жуулчин Монголд ирсэн байна.

Эх сурвалж: www.president.mn